Өмнөд Солонгос улсад айлчилж байгаа Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо даваа гаригт Сөүл хотноо тус улсын төрийн тэргүүн Пак Ин Хэтэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хооронд эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдал гэх мэт олон салбарт хамтран ажиллах талаар төрийн тэргүүн нар ярилцаж, санал солилцсон байна. Уулзалтын дараагаар зохиогдсон хэвлэлийн бага хурлын үеэр Умард Солонгос улсын цөмийн хөтөлбөрийг зогсоож, бүс нутгийг зэвсэггүйжүүлэх асуудал маш чухал гэдгийг хоёр тал онцолжээ. Мөн уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдаа, эрчим хүчний салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, зам тээвэр, мэдээллийн технологи, намаг хатааж, газар тариалан эрхлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон спортын салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байна. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо-ийн Өмнөд Солонгос улсад хийж байгаа айлчлал 4 өдрийн турш үргэлжлэн явагдана.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN