Монголын боксьш шигшээ багийнхан удахгүй хилийн дээс алхаж, Куба, Чех улсад болох олон улсын тэмцээнд оролцоно.
Харин эмэгтэйчүүд Казахстанд зохион байгуулагдах ДАШТ-д өрсөлдөхөөр энэ сарын 16-нд буюу маргааш Астанаг зорих юм.
Тэмцээний медалтнууд олимпийн эрх авах бөгөөд манай улсаас найман жинд найман тамирчин оролцоно. Олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд- Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар эх орноо төлөөлөн ДАШТ-д хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 19-нд эхлэх юм.
Сэтгэгдэл (1)