"Рио 2016" зуны олимпийн үеэр Бразилын Сэргээшийн лаборатори 5000 гаруй удаа сэргээшийн шинжилгээ авах болно хэмээн тус улсын Спортын яамнаас мэдээлжээ.
Бразилын Сэргээшийн хяналт эрхэлсэн газрын дарга Марко Аурелио Клэйн, лаборатори сайтар бэлтгэгдсэн гэв. Тэрбээр олимпийн наадмьш үеэр Бразилын шинжлэх ухааны хөгжлийн түвшинг энэхүү лаборатори нотлон харуулах болно” хэмээсэн байна.
Тус лаборатори нь Олон улсын олимпийн хорооноос 11 сарын өмнө магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2600 гаруй дээжид шинжилгээ хийгээд байгаа ажээ. Долоодугаар сараас өмнө Бразилын Сэргээшийн хяналтын удирдах газраас сэргээшийн шинжилгээ хийх, сорил авах ажилд 130-140 хүнийг сурган бэлтгэх юм. Үүнээс 96 ажилтан нь аль хэдийн бэлтгэгдсэн тухай Спортын сайд Рикардо Лэйс мэдэгдсэн байна. Тэрбээр "Олимпийн наадмын үеэр хийх шинжилгээний тоо нь тус лабораторийн бүтэн жилийн хугацаанд гүйцэтгэх ажилтай тэнцүү байгаа нь манай лабораторийн хүчин чадал хэр өндөр вэ гэдгийг харуулж байна” гэлээ. Олимпын наадмын үеэр энэ лаборатори 24 цагаар ажиллах аж.