Азийн хөгжлийн банк ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахаар манай улсад энэ онд 287 сая ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдлээ.
Тодруулбал, тус банк өөрийн хөрөнгө, зах зээлээс босгосон эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаас бүрдэх дээрх хэмжээний санхүүжилтийг хөтөлбөрийг баталсан байна. Нийслэлийн цахилгаан, дулаан хангамжийн сүлжээний томоохон хөрөнгө оруулалт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олгох, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд туслах шинэ төсөл энэ жилийн санхүүжилтэд тэргүүлэх ач холбогдолтой байх аж.
Мөн хүн амыг ирээдүйн байгалийн гамшгийг даван туулах чадвартай болгох зорилгоор буцалтгүй тусламжийн шинэ төсөл батлах гэж буй юм байна. Энэ он гарсаар тус банк зээлийн гурван төсөл баталсан агаад үүнд “Эрдэнэс Монгол”-ын компанийн засаглал, менежментийн чадавхыг бэхжүүлэх, Замын- Үүд, Алтанбулаг, Бичигтийн хилийн боомтыг сайжруулах болон Өвөрхангай, Архангай, Дорноговь аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барих зээлийн туслалцаа багтаж буй.
Одоогоор гэр хорооллыг дахин төлөвлөх, цэвэр, бохир усны шугам хоолой барьж байгуу-лах, алслагдсан баруун хязгаарыг олон улсын стандартад нийцсэн хурдны замаар хоёр хөрштэй холбох, хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, ажил эрхлэх боломжоор хангах зорилгоор ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж буй юм. Манай улс Азийн хөгжлийн банкинд 25 жилийн өмнө нэгдэн орсноос хойш нийт хоёр тэрбум ам.долларын санхүүжилт авчээ.