Бразилын Сан-Паулугийн их сургуулийн судлаачид “Зика” вирусийн халдварыг хээлтэй хулганад тарьжээ.
Эл вирусээр халдварласан хулганаас төрсөн гөлчгий, бага тархины мэдрэлийн эсүүд нь хэвийн бус, толгой жижигрэх гажигтай байжээ.
АНУ-ын Вашингтоны их сургуулийн судлаачид үүнтэй ижил төрлийн судалгаа явуулсан нь дээрхтэй адил үр дүн гарчээ. Судлаачид “Зика” вирусийн халдвар эхээс урагг шилжихдээ тархины эсүүдэд нөлөөлдөг гэдэг нь баттай нотлогдлоо хэмээв.