зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц24: Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн өгөх вэ

2016-5-15
0
ЖИРГЭХ

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 36207 сурагч төгсч байгаа. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.

 

Тэгвэл ЭЕШ ирэх зургадугаар сарын 15-нд 12:00-13:40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх тул ЭЕШ-ын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. 

 

Их, дээд сургуулиуд босго оноо 400-600 байна

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд босго оноогоо тогтоосон. Элсэн суралцахыг хүсэгчдийн сонгосон мэргэжлээс шалтгаалж 400-560 онооны хооронд хэлбэлздэг. Энэ жилийн хувьд:

            - Монгол улсын их сургууль - 560

            - Монгол улсын багшийн их сургууль - 500-600

            - Шинжлэх ухаан технологийн их сургууль - 440

            - Хөдөө аж ахуйн их сургууль - 500

            - Анагаахын шинжлэх ухааны их үндэсний сургууль - 560

            - Хүмүүнлэгийн ухааны их сургууль - 560

            - Соёл урлагын их сургууль - 400-420

            -Санхүү эдийн засгийн дээд сургууль - 620 оноогоор тус тус босго оноогоо

тогтоогоод байна. ЭЕШ-ыг 2016 он болон түүнээс өмнө ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн их, дээд сургуульд суралцаж байгаагүй иргэд өгнө. Шалгалтаа өгөхийн тулд Боловсролын үнэлгээний төвийн цахим бүртгэлд хамрагдаж, шалгалт өгөх эрхээ баталгаажуулсан байх ёстой юм.

 

 

Бүртгэлийн хуудсаа сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж баталгаажуулна

 

Сонгосон мэргэжлийн дагуу шалгалт өгөх хичээлүүдийг сонгох ба шалгалт өгөх байр, анги болон суудлын дугаар бүхий бүртгэлийн хуудсыг өөрийн нууц үгээ ашиглан 2016 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш  www.eec.mn сайтаас хэвлэн авна.  Хэвлэн авсан бүртгэлийн хуудаст сургуулийн захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх ба батламж хуудасны үнэ 700 төгрөг, шалгалт нэг бүрийн үнэ 5800 төгрөгийг холбогдох дансанд байршуулна. Ингэснээр элсэгч нь ЭЕШ-ыг өгөх боломжтой болох ба энэ жил буюу 2016 онд ЕБС төгссөн бол өөрийн харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалтаа өгнө. Харин 2016 оноос өмнө ЕБС төгссөн бол цахим бүртгэлд бүртгүүлсэн аймаг хотын харьяа ЭЕШ-ын байранд шалгалтаа өгөх юм. Харин шалгалтад орохоор ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

-Бүртгэлийн хуудас /www.eec.mn сайтаас хэвлэн авсан хуудас/

-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

-Цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан/

-Шалгалтын хураамжийн төлбөр буюу 7800 төгрөг төлсөн байх

-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол энэ журмын боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулсан байх

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд илгээх юм байна.      

 

 

Сурагч бүр Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө

 

 

ЭЕШ ирэх зургадугаар сарын 15-нд 12:00-13:40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, 6 дугаар сарын 16-нд 10:00-11:20 цагт Монгол улсын түүх, 13:00-14:40 цагт Хими, 16:00-17:20 цагт Англи хэлний шалгалтаар үргэлжлэх юм. Мөн 6 дугаар сарын 18-нд 08:30-09:50 цагт Газар зүй, 11:30-13:10 цагт Математик, 14:30-15:50 цагт Биологи, 17:00-18:20 цагт Монгол хэл, 06 дугаар сарын 19-нд 08:00-09:40 цагт Физик, 11:30-12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20-15:40 цагт Орос хэлний шалгалт тус тус авна.


Их дээд, сургуульд элсэхээр бүтгүүлсэн сурагч бүр Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл бичгийн шалгалтыг өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ. Харин элсэгчдийг www.eec.mn цахим хаягаар бүртгэнэ. Онлайнаар бүртгүүлж байгаа хүүхдүүд овог нэр, регистерийн дугаараа алдаатай бичиж, чанарын шаардлага хангахгүй зураг оруулах тохиолдол ихээхэн гардаг. Тиймээс шалгуулагчид бүртгэлийн журамтай сайтар танилцахыг анхааруулж байна.

 

    

Шалгалтын хариу хэзээ гарах вэ

 

 

Шалгалтын хариуг ЭЕШ-ын хамгийн сүүлийн шалгалт дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор гаргах ба шалгалт өгсөн сурагчид нь өөрийн шалгалтын мэдээллийг мэссэжээр хүлээн авах боломжтой. Шалгалтын асуултуудын зөв хариултыг  www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонин хэвлэлүүдэд нийтлэх юм. Харин ЭЕШ-ын эцсийн дүн, оноо, жагсаалтын мэдээллийг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn веб сайтаар нийтэд зарлаж, шалгалт өгсөн сурагчид дээрх дүнгээс өөрийгөө ямар сургуульд тэнцэж байгаагаа болон аль сургуульд суралцах боломжтойгоо мэдэж авах боломжтой. Элсэгчдэд долдугаар сарын 5-ны өдрөөс өмнө их дээд сургууль, коллежид элсэн суралцах батламж хуудсыг гардуулж өгнө.

 

Энэ хоёрдугаар сард БСШУЯ-наас элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан нийслэл, аймгийн ЕБС-иудын төгсөх ангийн сурагчдад заавар зөвлөмж өгөх ажил зохион байгуулж байна. Мөн тус яамны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12-р анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан бөгөөд шалгуулагчид регистрийн дугаараа эхэлж оруулан өөрийн хувийн мэдээллээ нягтлаж, бүртгэлд ашиглах боломжтой гэдгийг БҮТ-өөс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    3 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    15 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    16 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    17 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 39 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 1 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 5 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 49 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 36 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 11 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 15 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 22 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 27 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 30 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 56 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 43 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК