Чилийн Ерөнхийлөгч Мишел Башеле Швед улсад төрийн айлчлал хийж байна. Мягмар гаригт эхэлсэн түүний айлчлал гурав хоногийн турш үргэлжлэн явагдах юм. Айлчлалын эхний өдөр тэрээр Шведийн Ерөнхий Сайд Стефан Лофвентай уулзсан байна. Чилийн Ерөнхийлөгч болон Шведийн Ерөнхий Сайд нарын хооронд явагдсан яриа хэлэлцээний дараагаар хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил гэх зэрэг олон салбарт хамтран ажиллах санамж бичиг болон гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна. Уулзалтын дараа зохион байгуулагдсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Шведийн Ерөнхий Сайд Стефан Лофвен хэлэхдээ 1973 оны Чилийн төрийн эргэлтийн үр дүнд олон мянган хүн орогнол хүсэн Шведэд хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр тус улсад 50000 орчим чили үндэстэн амьдардаг талаар дурьдсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/