Ирэх 8 дугаар сарл зохион байгуулагдах РИО 2016 Олимпийн наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцох 18000 орчим тамирчин, дасгалжуулагч болон багийн бусад гишүүдийн хоолыг шалгаж, эцсийн байдлаар хоолны цэсийг гаргах арга хэмжээ Рио де Жанейро хотноо үргэлжилсээр байна. РИО 2016 Олимпийн наадмын хоол, хүнсний хэлтсийн дарга Марселло Кордейро багийнхаа хамтаар 20 удаагийн хоол амталгааг явуулах юм байна. Тамирчдад тус хэлтсийн зүгээс Бразил, Ази, Итали, Ислам болон олон үндэстний гэсэн 5 төрлийн хоолны цэсийг санал болгохоор төлөвлөөд байгаа бөгөөд өдөрт ойролцоогоор 210000 кг түүхий эдээр 60000 гаруй хоолыг бэлтгэн, 4 сая орчим байгаль орчинд хоргүй нэг удаагийн аяга, тавгаар үйлчилнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Ерөнхийдөө хоолонд ашиглагдах ихэнх орцыг дотоодоос хангах бөгөөд кимчи болон бусад нарийн ногоог импортлохоор болсон ажээ. Тамирчдыг 23000 шоо дөрвөлжин метр талбай бүхий тусгайлан зассан асарт хооллохоор бэлдсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/