Японы Ерөнхий сайд Шинзо Абе АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Хирошима хотод зочлохоор болсон шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байгаагаа мягмар гаригт мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад хийх айлчлалынхаа үеэр Шинзо Абегийн хамт цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод зочлохоор болсныг Цагаан Ордноос өчигдөр мэдэгдсэн юм.
Энэ сард болох уг айлчлал АНУ-ын Төрийн тэргүүн анх удаа тус хотод зочлох түүхэн үйл явдал болох гэж байна. Шинзо Абэ "Ерөнхийлөгч Барак Обама Хирошима хотод зочилж, цөмийн бөмбөгийн үр дагварыг нүдээрээ үзэж мэдэрснээ дэлхий дахинд дамжуулах явдал нь цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгох үйлсэд нэг алхам ойртуулна гэдэгт би итгэж байна"
Өнгөрөгч сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хирошима хотноо зочилж, "Их Долоо"-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын хамтаар Энх тайвны музей болон жил бүр зохион байгуулагддаг амь үрэгдэгсдийн дурсгалын арга хэмжээнд оролцсон билээ. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн өдрүүдэд Хирошима дээр хаясан цөмийн бөмбөг 140000 хүнийг устгасан юм.
Хирошима болон Нагасаки хотод цөмийн бөмбөг хаясан явдал олон арван жилийн туршид японы ард түмнийг үе удмаар нь хохироосон ч ихэнх америкчууд энэхүү явдлыг Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөсөн хэмээн өөр өнцгөөс нь харан тайлбарладаг байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN