Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейд “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд олон нийтэд зориулсан лекц зохион байгуулах аж.
“Олон улсын музейн өдөр”-ийн тухай танилцуулгыг доктор, профессор Д.Бумаа хийх бол доктор Н.Эрдэнэ-Очир “Ноён уулын дурсгал” сэдэвт лекц тавих юм. Энэхүү лекцтэй холбогдуулан “Хүннү ширмэл ширдэг” эвлүүлдэг тоглоомыг үзэгчдэд танилцуулах юм байна.
Мөн Олон улсын хүүхдийн утга зохиолын 6 удаагийн шагналт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд Монголын соёлын өвийн дурсгалт газруудаас жишээ болгон хүн чулуун хөшөө, хадны зургийн талаар ярина.
Энэ үеэр “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд АХА тэмцээн зохион байгуулна. Тэмцээнд оролцогчдыг үзэгчдийн дундаас сонгож, эхний гурван байрын эзнийг шалгаруулан, музейн бэлэг дурсгалын зүйлээс гардуулах аж.
Сэтгэгдэл (1)