Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF )-ноос дэлхийн чансааг шинэчилжээ. Өчигдрийн байдлаар Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар 2071 оноогоор 60 кг-ын жиндээ тэргүүлж байгаа бол эмэгтэй тамирчидаас гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жиндээ 3134 оноогоор, 57 кг-д Д.Сумъяа 2751 оноогоор тус тус тэргүүлж байна.
Тэрбээр гавьяат тамирчин Г.Болдбаатар хувьд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон “Их дуулга” тэмцээний өмнө тавдугаарт бичигдэж байсан ч дээрх тэмцээнд түрүүлж, 500 оноо авснаар ийнхүү тэргүүлэх болов.
Сэтгэгдэл (2)