Австри улсын Канцлер Вернер Фейманн албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр зарлалаа. Тэрээр Социал Демократ намаас түүнд үзүүлэх дэмжлэг сул байгааг энэ үеэр онцолсон байна. Мөн Австри улсад ар талдаа намын бүрэн дэмжлэгтэй Канцлер хэрэгтэй байна гээд улс эх орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд энэ загийн газарт эрч хүч бүхий шинэ Канцлер, шинэ эхлэл шаардлагатай байгааг чухалчилсан байна. 2008 оноос эхлэн Австрийн Канцлерийн албан тушаалыг хашсан Вернер Фейманны хувьд мөн дээрх хугацаанд Социал Демократ намын даргын албыг давхар хашсан бөгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр эдгээр албан тушаалуудаас өөрийн саналаар нэгэн зэрэг огцроод байна. Австрийн шинэ Канцлерийг сонгон томилох хүртэл энэхүү албан тушаалыг дэд Канцлерийн үүргийг гүйцэтгэж байсан Райнхольд Миттерленнер түр хугацаанд хашихаар болжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (1)