Дэлхийн 2-р дайны ялалтын 71 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал уламжлал ёсоор Улаан талбайд боллоо.
Парадыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч Олег Салюков командлаж,ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-д ёслолыг хүлээлгэн өгсөн юм.Ялалтын парадад нийтдээ 10 000 орчим цэргийн албан хаагч,хуурай замын цэргийн 135 нэгж техник оролцжээ.
Энэ жилийн хувьд өнгөрсөн оны парадын үеэр олон нийтэд үзүүлсэн орчин үеийн зэвсэг техник үүд болох “Бумеранг”, “Курганец” маркийн хуягт машинууд, "Коалиция-СВ" өөрөө явагч их буу, “Армата” танкууд Улаан талбай дээгүүр явж өнгөрлөө.
Түүний зэрэгцээ, пуужингийн довтолгооноос хамгаалах С-400 "Триумф"систем, "Тор-М2У", "Бук-М2", "Панцирь" цогцолборууд болон оператив-тактикийн "Искандер-М" цогцолбор, тив алгасах пуужингийн “Ярс” цогцолборыг цугларсан олонд үзүүлэв.
Нисэх хүчний парадын үеэр ОХУ-ын Агаар, сансрын цэргийн хүчний зэвсэглэлд байгаа Су-24 болон Су-34 загварын бөмбөгдөгч онгоцууд, Су-25 дайрагч онгоцууд, МиГ-29, Су-27, Су-35 маркийн сөнөөгч онгоцууд, МиГ-31 амдан сөнөөгчүүд, цэргийн тээврийн “Руслан” хэмээх АН-124-100, шатахуун цэнэглэгч Ил-78 онгоцууд болон Ту-22М3, Ту-95МС, Ту-160 загварын алсын бөмбөгдөгч онгоцууд Улаан талбай дээгүүр нисч өнгөрлөө.
UBS.MN
Сэтгэгдэл (1)