Филиппин улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болон конгрессийн гишүүд, мөн засаг захиргааны удирдлагуудыг сонгох нэгдсэн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө эхэллээ. Олон сая филиппинчуудын саналыг хураах үйл ажиллагааг улс орон даяар аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал, хараа хамгаалалтан доор зохион байгуулан явуулж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас Манила хотын дарга Родриго Дуэрте сонгогчдын дунд явуулсан судалгааны дүнгээр тэргүүлсэн байна. Харин тус улсын конгресс болон үндэсний хэмжээний засаг захиргааны 18000 орон тооны суудалд 45000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Ерөнхийлөгч Бениньо Акуино нийт ард түмэндээ хандан, филиппинчууд тайван замаар дэг журамтай, эмх цэгцтэй ардчилсан сонгуулийг явуулж чаддаг гэдгээ дэлхий дахинд харуулахыг уриалсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/