Зуны тэргүүн сарын шинийн 9-ний өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Архангай аймгийн Сангийн толгой хэмээх газар Булган хайрхан уулын их тахилга болох юм байна.
Архангай аймгийн бурхан шашны төв Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдээс зохион байгуулж буй тус тахилгад тус хийдийн лам нар оролцон ном хурж, өргөл өргөн, хишиг даллага авах ажээ. Улмаар уул ус, хайрханаа баясгахын тухайтад даага уралдуулж, бөх барилдуулах юм байна.
Эртнээс тахилгатай Булган хайрхан уулын өвөрт хэдэн үеэрээ төрөл дараалан тодорч эрдэм үйлс, зохиол бүтээлээ туурвисан Халхын Зая гэгээн Лувсанданзинпүлжүнжигмэд өөрийн биеэр залрах тул сүсэгтэн олонд нутгийнхан заллага айлтгаж байна.