Францын “Интерпарфюм” компанийн ажилтан Фредерик Дезнард ажил олгогч эзнээсээ 360.000 евро нэхэмжилжээ. Ачаалал багатай ажил хийлгэсэн учраас сэтгэл санааны хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан гэх тэрбээр “Сүүлийн дөрвөн жилийн удирдлага маань надаар ажил бараг хийлгээгүй. Даалгасан ажил нь дэндүү уйтгартай байсан. Би зүгээр сууснаар илүү ядардаг, бас хэнд ч хэрэггүй болсон мэт санагдаж, сэтгэлээр унадаг болсон. Үүнээс үүдэн эрүүл мэндэд ч сөрөг үр дагаврууд гарч эхэлсэн. Ингээд зогсохгүй миний өсөж дэвших карьер хаагдсан” гэжээ. Ажлын ачааллаа бага хэмээн голж, шүүхэд хандсан анхны тохиолдол энэ болсон тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.