Итали улсьш Дээд шүүхийн шийдвэрээр хулгай хийсэн Украйны цагач Романы хэргииг хэрэгсэхгүй болгожээ.
Учир нь нэг удаа бие махбодийнхоо шаардлагаар бага хэмжээний хоол, хүнс хулгайлсан нь гэмт хэрэг биш үзсэн байна. Ажилгүй, орлогогүй цагаач украин эр 2011 онд нийт 4.07 еврогийн үнэтэй хоёр зүсэм бяслаг, жижиг ууттай зайдас хулгай хийгээд баригджээ.
Үүнийх нь төлөө тухайн үед анхан шатны шүүхээс хагас жил хорих болон 100 еврогоор торгох шийтгэл ногдуулсан ч, давж заалдах шатны шүүх дээрхийг хүчингүй болгожээ. Ингэж явсаар тэр хэргийг энэ сарын 3-нд эцэслэн шийдсэн нь энэ юм байна. Италийн шүүхийн түүхэнд ийм асууддыг анх удаа шийдвэрлэсэн бөгөөд Дээд шүүхээс хуульд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газартаа хүргүүлжээ.