Кирсти Томас хэмээх бүсгүй хуримаа хийхийг үргэлж мөрөөддөг байлаа. Гэвч тэрбээр өөрийн илүүдэл жингээсээ болоод “хуримын даашинз өмслөө ч сайхан харагдахгүй, өөрт нь таарах даашинз ч олдохгүй хэмээн” үргэлж бодон өөрийгөө үзэн яддаг байжээ.
Ингээд бүсгүй нэг удаа дэлгүүрт ортол хуримын даашинз нүдэнд туссан байна. Кирсти тэр даашинзад бүр дурлаж орхисон байна. Ингээд бүсгүй өөрт таарахгүй даашинз худалдан авч, таардаг болтол нь турахаар шийджээ.
Ингэж 100 кг жинтэй Кирсти мөрөөдөлтэй болж, түүнийхээ төлөө тэмцэж эхэлжээ. Хоолоо сойж, спортоор хичээллэж, даашинзаа таарах хзртэл нь хичээсэн байна. Ингээд тэрбээр 38 кг-ыг хаясанаар 62 кгтай болж, даашинз нь ч таарчээ.
Харин бүдүүн тарган Кирсти турсанаар хөөрхөн царай, гоолиг биетэй болжээ.