НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч төлөөлөгч, жүжигчин Орландо Блум зөрчил мөргөлдөөний төв болсон зүүн Украйны хүмүүнлэгийн болон боловсролын тусламж нэн шаардлагатай байгаа сургуульд зочилж, хүүхэд багачуудтай уулзсан байна.
Энэ үеэр Орландо Блум байлдааны үеэр сургуулийнхаа доод давхарын хонгилд 2 долоо хоногийн хугацаанд нуугдсан 11 настай Лиана охинтой уулзсан байна.
Мөн тэрээр хотын бөмбөгдөлтөнд өртсөн сургуулийн байшин барилгуудаар явж танилцсан байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлж байгаагаар Украйн улсад 580,000 орчим хүүхэд багачуудад хүмүүнлэгийн тусламж яаралтай шаардлагатай байгаагаас гадна бүсийн хэмжээнд 5 сургууль, цэцэрлэгийн нэг нь устгагдсан байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN