НҮБ-ын хэрэгжүүлэгч агентлаг болох Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн зүгээс өнгөрсөн сард 3.9 сая хүнд хүнсний тусламжийн барааг хүргэсэн байна.
Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн зүгээс бусад түнш байгууллагуудын туслалцаатайгаар Сирийн бүслэлтэнд байгаа бүс нутгийн ард иргэдэд Сирийн иргэний дайн эхэлснээс хойшхи хамгийн их хэмжээний хоол хүнс болон бусад тэжээлийн тусламжийг өнгөрсөн сард хүргээд байна.
Сирийн зүүн хэсгийн Дейр Эззор хотод гэхэд 100000 гаруй хүний хэрэгцээг хангах будаа, шош, ургамлын тос, элсэн чихэр, давс гэх мэт хүнсний бүтээгдэхүүн бүхий 22 багцыг агаараас шүхрээр буулган хүргэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт бүслэлтэнд байгаа Мадаяа, Забадани, Фоах болон Кифрие хотуудад мөн хүнсний тусламжийн хоёр цуваа хүрч очсон байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN