Испаний нийслэл Мадрид хотын цагдаа нар Исламын үзэл санааны талаар суртал ухуулга явуулж байсан 4 этгээдийг баривчлаад байгаа талаар тус улсын Дотоод яамнаас мягмар гаригт мэдэгдлээ.
Интернетэд хэт даврах үзлийн талаар ухуулга сурталчилгаа явуулж, дагагчдыг эгнээндээ нэгтгэж байсан хэрэгт 1 Испани болон Марокко улсын 3 иргэнийг сэжиглэн баривчилсан байна.
Мягмар гаригт Мароккогийн 2 иргэнийг Пинто хотоос, 1 Марокко болон 1 Испаний иргэнийг Сиемпозуэлос хотоос тус тус баривчилсан талаар Дотоод яамны мэдэгдэлд дурьжээ. Баривчилгааны үеэр сэжигтнүүдийн компьютер болон бусад баримт сэлтийг хураан авчээ.
Тэднийг жихадын үзлийг сурталчилж, олон зуун хүнтэй холбоо үүсгэн, зарим нэгийг нь өөрсдийн эгнээндээ нэгтгэж байсан зохион байгуулалттай бүлэглэл хэмээн тус яамнаас мэдэгдсэн байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN