Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан Де Мистура, ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавровтой мягмар гаригт Москва хотноо Сирийн асуудлаар уулзаад байна. Энэ үеэр тэрээр энэ тавдугаар сар Сирийн хувьд маш чухал сар болж өнгөрөхийг дурьдсан байна. Өчигдрийн уулзалтын гол сэдэв Сирийн гал зогсоох гэрээ зөрчигдсөөр байгаа асуудлыг зохицуулах тухай байлаа. ОХУ-ын ГХ Сайд С.Лавровын хувьд АНУ болон ОХУ хамтран Сири дэх гал зогсоох гэрээ зөрчигдөж байгаа эсэхийг хянах төвийг Женев хотноо үүсгэхээр зорьж байгаа гэдгийг энэ үеэр хэллээ. Уг төвийг ойрын өдрүүдэд ажиллуулж эхлэх болно гэж С.Лавров мэдэгдлээ. Синхрон: Сергей Лавров, ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд “Хоёр улсын Батлан хамгаалах яамд энэхүү асуудлаар өдөр бүр холбогдож байгаа. Видео холбоо ашиглан ярилцаж байгаа энэхүү ярианы үр дүнд Сирийн гал зогсоох гэрээг зөрчигдөж байгаа явдлыг хянах Орос-Америкийн хамтарсан хяналтын төвийг ойрын өдрүүдэд Женев хотноо ажиллуулж эхлэхээр болоод байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/