Мексикийн нийслэл Мехико хотын захиргааны зүгээс агаарын бохирдлыг онцгой байдлыг мягмар гаригт зарлаад байна. Хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 1.5 дахин ихэссэн тул онцгой байдал зарлаад байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах үүднээс хотын нийт автомашины 40 хувийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. Ирэх 6 дугаар сарыг дуустал үргэлжлэх энэхүү дүрмийн дагуу тус хотын 5 автомашин тутмын нэг нь дугаарын хязгаарлалтын зачрмаар замын хөдөлгөөнд оролцохгүй болж байгаа юм. Ийнхүү Мехико хотноо нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа онцгой байдал зарлаад байна. Хотын эрх баригчдын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч мэдэгдэхүйц үр дүн ажиглагдахгүй байгаа тул цаашдаа автомашинуудын агаар бохирдуулах хэмжээг шалган тооцож, уг шалгалтад тэнцээгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг нь хориглох хатуу арга хэмжээг авч эхлэх болно хэмээн мэдэгджээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/