Хагас жил орчим эзэнгүй байсан Эрүүл мэнд спортын яам сайдтай болох сураг гарав.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өчигдөр Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Тэгвэл хагас сар орчим эзэнгүй байсан Эрүүл мэнд спортын яамыг толгойлохоор яригдаж буй Ц.Лхагвасүрэнгийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Ц.Лхагвасүрэнг сайд болгох асуудал өнгөрсөн оны 12 дугаар сараас яригдаж эхэлжээ. Гэхдээ өчигдрийг хүртэл нэрийг нь дэвшүүлээгүй байсан юм.
Баримт 2. МАХН-аас өөрийн квотын дагуу албан ёсоор Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэнгийн нэрийг ЭМС-ын сайдад дэвшүүлэв.
Баримт 3. МАХН-ын итгэлийг хүлээгээд буй тэрбээр 1954 оны 12 дугаар сарын 17-нд төржээ.
Баримт 4. Ц.Лхагвасүрэн Анагаах Ухааны Дээд Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаахын шинжлэх ухааны доктор,профессор,Академич нэгэн юм.
Баримт 5. Тэрбээр 1978 онд УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмчээр ажлын гараагаа эхэлж байсан байна.
Баримт 6. Нэг жил орчим хүний их эмч мэргэжлээр ажилласан тэрбээр 1979-1986 онд Анагаах Ухааны дээд сургуулийн Эмгэг физиологийн тэнхимд багшаар ажиллажээ.
Баримт 7. 1986-1989 онд Аспирант, 1989-1991 онд Анагаах Ухааны Мэдээлэлзүй-Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч, 1991-1992 онд АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч, 1993-1995 онд АУИС-ийн Сургалтын албаны дарга хийж байв.
Баримт 8. Боловсролын салбарт 10 гаруй жил ажилласан тэрбээр 1995 оноос Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын албыг хаших болсон юм.
Баримт 9. 2013 он хүртэл захирлыг албыг хашсан тэрбээр 2014 оноос ЭМШИУС ийн зөвлөх профессор хийх болжээ.
Баримт 10. 2014-оноос өдгөөг хүртэл Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нэгэн.
Баримт 11. Ц.Лхагвасүрэн 1989 онд ”Иммунологические и эндокринологические аспекты диффузного токсического зоба” /Диссертация на соискание ученой степени кандидата медицинских наук/ сэдвээр Анагаах Ухааны доктор (Ph.,D.)ын зэрэг хамгаалжээ.
Баримт 12. Мөн 2001 онд ”Гигиеническая оценка йоддефицитных состояний и механизмы развития заболеваний щитовидной железы у жителей Монголий ”/Диссертация на соискание ученой степени доктора медицинских наук /Иркутск,России/ мөн зэрэг хамгаалсан байна.
Баримт 13. Сурч боловсрохыг эрхэм болгох зарчимтай тэрбээр 1984 он ЗХУ- Москва хотын Анагаах ухааны Хоёрдугаар их сургууль- Патофизиологид мэргэжил дээшлүүлсэн.
Баримт 14. Мөн ХБНГУ- Боннын Их сургууль, Их сургуулийн удирдлага менежмент, Голланд- Гронинген их сургууль, Анагаах Ухааны боловсрол судлал, Австрали- Сиднейн их сургууль, Анагаах Ухааны боловсрол судлал, АНУ- Юта Салт Лейк, Юта Валли их сургууль, Их сургуулийн эмнэлэгийн менежмент, Франц- Сорбони их сургууль, Мэдээллийн технологи, Австри- Венийн их сургууль, Насжилт судлал, Англи – Лийдсийн Их Сургуульд Анагаах Ухааны Боловсрол Судлал зэрэг улс орнуудад богино, дунд хугацааны сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлжээ.
Баримт 15. Тэрбээр ЭМ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, БСШУ ны сайдын зөвлөлийн гишүүн, Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны тэргүүн, Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны Удирдах зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлыг хийж байсан туршлагатай нэгэн юм байна.
Баримт 16. Үүгээр ч зогсохгүй МЭМШУ англи сэтгүүлийн Ерөнхий редактор, Сибирский Медицинский Журнал сэтгүүлийн редактор, Монголын Психосоматик холбооны тэргүүн, Ази Номхон далайн бүсийн АУ ны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Өсвөр үе ирээдүй төвийн Удирдах зөвлөлийн дарга, Азийн Психосоматик холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсад Эрүүл мэндийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Монголын ШУА ийн дэд Ерөнхийлөгч, Архангай аймгийн Их тамир сумын нутгийн зөвлөлийн даргыг албыг хашдаг аж.
Баримт 17. Эрүүл мэндийн салбарт 40 орчим жил тасралтгүй ажилласан түүний хийж бүтээснийг төр засгаас үнэлж, Боловсролын тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Ази номхон далайн бүсийн орнуудын академийн хүндэт медаль, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Алтангадас одонтгоор шагнаж, урамшуулсан байна.
Баримт 18. ЭМС-ын сайдад мэргэжлийн хүн нэр дэвшиж байгааг сайшаах хүн олон байгаа. Гэхдээ Ц.Лхагвасүрэнг ЭМС-ын сайд болгох эсэхийг Ерөнхий сайд, цаашлаад УИХ шийдэх юм.
Баримт 19. Ерөнхий сайдын таалалд нийцсэн Ц.Лхагвасүрэнг сайд болгох эсэхийг ирэх долоо хоногт шийднэ.
Баримт 20. Өмнөх нэр яригдаж байсан хувилбарууд дундаас доктор Л.Жамбалжавыг эс тооцвол салбараа мэддэг, эрүүл мэндийн мэргэжил, мэдлэг, туршлагатай хүн байгаагүй юм.
Баримт 21. Өнгөрсөн оны 12 дугаар сард МАХН ЭМС-ын сайдад доктор Л.Жамбалжавыг нэр дэвшүүлж байсан ч Ерөнхий сайдын таалалд нийлүүлэлгүй унаж байсан.
Баримт 22. Харин энэ удаагийн хүн болох Ц.Лхагвасүрэн энэ салбарт 40 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн.
Баримт 23. Хэрэв Ц.Лхагвасүрэн сонгогдвол энэ салбарыг ердөө л гурван сар толгойлох бөгөөд хамгийн бага настай сайдаар тодрох юм.
Баримт 24. Дашрамд дурдахад үүнтэй зэрэгцэн АН-ынхан ЭМС-ын сайдыг өөрсдөө авч, МАХН-ыг засгаас гаргах талаар ярилцаад эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Тэгэхээр ЭМС-ын сайдад АН, МАХН-ын хэн нь хүнээ томилох эсэх нь эргэлзээтэй байгаа билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (19)