Гиннесийн амжилтын номонд Испаний нийслэл Мадрид хотын төвд байрлах Ботин рестораныг албан ёсоор дэлхийн хамгийн хөгшин буюу олон жил оршин тогтносоор байгаа ресторанаар нэрлэсэн байна. Уг рестораныг 1725 онд франц тогооч Жан Ботин үүсгэн байгуулж байсан ажээ. Өнөөдөр энэхүү рестораныг ахлан ажиллуулж байгаа Хосе Гонзалесийн хэлснээр түүний өвөг эцэг нь уг рестораны бизнесийг 1930-аад оны үед анхны үүсгэн байгуулагчдын үр хүүхдүүдээс авсан байна.
Гиннесийн амжилтанд бүртгүүлэхийн тулд гурван шалгуурыг давсан байна. Гиннесийн амжилтын номын зүгээс тавьсан анх нээгдсэн үеэсээ хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, рестораны нэр болон байршлыг хэзээ ч сольж байгаагүй байх ёстой гэсэн 3 шалгуурыг давснаар Ботин ресторан дэлхийн хамгийн удаан ажиллаж байгаа ресторанаар тодорчээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/