Кени улсын нийслэл Найроби хотод их хэмжээний хур тунадас орсны улмаас орон сууцны барилга нурсан хэрэг явдал өчигдөр гарлаа.
Үүний улмаас 10 хүн амь үрэгдсэн талаар тус улсын албаныхан мэдэгдээд байна. Аврагчид барилгын нурангин доороос 120 гаруй хүнийг гаргасан талаар тус улсын Гамшигтай тэмцэх үндэсний төвийн дарга Нейтан Макариа Кигото мэдээлсэн байна.
Барилга нурсан явдал нь мөн ойр орчмын олон зуун айл өрхөд хор хохирол авчраад байгаа талаар Кенийн Улаан Загалмай Нийгэмлэгээс мөн мэдэгдсэн байна. Нурангид дарагдсан ард иргэдийг гаргаж авах аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN