Шведийн эзэн хаан Карл 16-р Густафийн 70 насны төрсөн өдрийн баярын арга хэмжээ Стокгольм хотноо ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Япон, Испани, Нидерланд болон Дани гэх мэт улс орны өндөр дээд язгууртнууд хүрэлцэн ирж оролцлоо.
Тодруулбал Нидерландын гүнж Беатрикс, Испаний хаан Хуан Карлос, Данийн Хатан 2-р Маргарет болон Японы гүнж Такамадо нар хүндэт зочны хувиар ирсэн байлаа.
Ёслолын арга хэмжээний үеэр мөн цэргийн жагсаал явагдаж, үүний дараагаар Хааны ордны арын цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд багачууд Карл 16-р Густафт цэцэг бэлэглэсэн байна. Шведийн эзэн хаан Карл 16-р Густаф 1973 онд хаан ширээнд суусан юм.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN