ОХУ-ын шинээр барьж байгуулсан сансрын пуужин хөөргөх Восточный Космодром төвөөс өчигдөр анх удаа амжилттай пуужин хөөргөөд байна. ОХУ-ын Алс Дорнодод байгуулагдсан тус төвөөс орон нутгийн цагаар пүрэв гаригийн өглөө "Союз 2.1А" пуужинг амжилттай хөөргөлөө. Гурван хиймэл дагуулыг тойрог замд аваачих уг пуужин хөөрснөөс хэдэн цагийн дараа гурван хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай орсон талаар Роскосмос сансрын агентлагаас гаргасан мэдэгдэлд дурьдсан байна. Пуужинг лхагва гаригт хөөргөхөөр төлөвлөөд байсан ч нэг өдрөөр хойшлуулан өчигдөр хөөргөсөн байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Восточный Космодромд нэг өдрийг өнгөрүүлсэн байна. Восточный Космодром төвийг ОХУ-ын нийслэл Москва хотоос 5500 км-ийн зайд байгуулсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/