БНХАУ-ын Засгийн газраас Эквадорын газар хөдлөлтийн гамшигт өртсөн бүсэд туслах яаралтай тусламжийн эхний хэсэг Эквадорын орон нутгийн цагаар 27-ны үдээс өмнө хүрч очоод байна. Эквадорын Парламентын даргын 1-р орлогч Россана Альварадо хүлээлгэн өгөх ёслол дээр "Хятадын Засгийн газрын яаралтай тусламжид маш их баярлаж байна. Энэ нь гамшигт өртсөн иргэдэд ихээхэн дэмжлэг болох юм" хэмээн хэлсэн байна. БНХАУ-аас Эквадорт суугаа элчин сайдын яамнаас энэ талаар мөн мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд "Энэ удаа нийтдээ 5400 майхан, 10 мянган ширхэг эвхдэг ор хүргэгдэн ирсэн бөгөөд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн туслах баг мөн өдрийн үдээс хойш Куито хотноо хүрч, эдгээр майхан зэргийг түгээх, угсрах, хүмүүсийг бэлтгэж сургах зэрэг ажилд оролцож эхэлсэн" хэмээн танилцуулсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/