Apple компаний ажилтан АНУ-ын Купертино хотод байрлах тус компаний төв байрны хурлын танхимд нас барсан байдалтай олдсон талаар хотын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Санта Клара дүүргийн цагдаагийн албан хаагч, дэслэгч Андреа Урена хэлэхдээ ямар нэгэн гадны нөлөөллөөс болж нас барсан зүйл байгаагүй гэсэн байна. Мөн дүүргийн эмнэлгээс уг нас барсан эрэгтэйн үхлийн шалтгааныг мэдээлэх болно хэмээн хэлсэн байна. Компаний зүгээс уг ажилтныг "авьяаслаг залуу ажилтан" байсан хэмээн тодорхойлсон бөгөөд уг эрэгтэйн нэр болон хувийн бусад мэдээллийг олон нийтэд дэлгэхээс татгалзсан байна. Мөн компаний зүгээс түүний гэр бүлийнхэн болон анд найзууд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/