Парис хотноо гарсан террорист халдлагын сэжигтэн Салах Абдесламыг өнгөрсөн сард Бельги улсад олж илрүүлэн, баривчлаад байсан бөгөөд түүнийг энэ долоо хоногийн лхагва гаригт Франц улсад шилжүүлэн авчраад байна. Энэ талаар Францын Хуульзүйн сайд Жан Жак Урвоа албан ёсны мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр Салах Абдесламыг Парис хотын бүсэд байрлах шоронгийн тусгай камерт ганцааранг нь байрлуулна хэмээн хэлсэн байна. Салах Абдесламыг өнгөрсөн оны 11 дүгээр сард Парист гарсан террорист халдлагад зохицуулагчийн хувиар оролцсон болохыг ИУ бүлэглэлийн зүгээс баталсан бөгөөд тэрээр бүтэн 4 сарын турш нуугдаж байгаад Бельгийн нийслэл Брюссель хотод баригдсан юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/