Мягмар гаригт Перу улсын нийслэл Лима хотноо Мансууруулах бодисын эсрэг олон улсын 23 дугаар чуулган эхлээд байна. Мөнгө угаах болон хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймааны эсрэг баримтлах бодлогын асуудлаар чуулж байгаа энэхүү олон улсын чуулга уулзалтанд дэлхийн 124 орны 500 орчим төлөөлөгчид оролцож байгаа талаар чуулганыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн байна. Мөн дээрх асуудлуудын өнөөгийн нөхцөл байдлын ярилцаж, үүний эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар оролцогч улс орнууд харилцан туршлага хуваалцах болно гэжээ. Арга хэмжээг зохион байгуулагч Перу улсын Дотоод Хэргийн Сайд Хосе Луис Перез Гуадалупе хэлэхдээ, 2015 онд тус улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус зөөвөрлөлтийн орлого болох 250 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг угааж байсныг олж тогтоосон гэжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/