Их Британий Парламентын зүгээс "Биг Бен" цамхгийг засварлахаар болсныг мягмар гаригт албан ёсоор мэдэгдлээ. Парламентын ордны хажууд байрлах уг цамхгийг тус улсын Хатан Хаан 2 дугаар Элизабет-д хүндэтгэл үзүүлэх үүднээс "Элизабет Цамхаг" хэмээн нэрийдсэн түүхтэй боловч "Биг Бен" гэдэг нэрээрээ илүү алдартай билээ. Биг Бен гэдэг нь уг цамхгийн дээр байрладаг таван хонхны хамгийн томын нэр ажээ.
Парламентын зүгээс цамхгийн засварын ажил 2017 оны 1 дүгээр сараас эхлэх бөгөөд 3 жилийн хугацаанд явагдана хэмээн зарласан байна. Дээрх хугацаанд цамхгийн цагны төмөр араа зэрэг бүрдэл хэсгүүдийн зэврэлтийг цэвэрлэх, нүүрний шилийг шинэчлэн солих, чулуун барилгын ус нэвчсэн хэсгийг битүүлэх, дээврийг засч шинэчлэх, хонхнуудыг цэвэрлэх болон мөн цагны ар талд шинээр ЛЕД гэрэлтүүлгийг нэмж суулгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байна. Мөн цамхгийн оройд хүргэх цахилгаан шатыг суурилуулахаар болсныг мэдэгдсэн байна. Парламентын зүгээс сүүлийн хэдэн арван жилд хийгдээгүй уг засварын ажилд нийт 29 сая фунт буюу 42 сая ам.долларыг төсөвлөөд байгаа гэсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/