1903 оноос хойш тогтмол зохиогдож ирсэн British Motor Show буюу Британий авто үзэсгэлэн яармаг 2008 онд зохион байгуулагдсаны дараагаар завсарласан юм.
Уг арга хэмжээг 2010 болон 2012 онуудад эргэн сэргээж, явуулах гэж байсан ч цуцлагдаж байжээ.
8 жил завсарласны эцэст энэ сарын 30-ны өдөр Лондон хотноо дахин зохион байгуулагдахаар болоод байна. Энэ жилийн арга хэмжээ Лондон хотын Battersea Park хүрээлэнд 5 дугаар сарын 6-ныг дуустал явагдах юм.
100 гаруй жилийн түүхтэй энэхүү арга хэмжээнд дэлхийн автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэх брендүүд өөрсдийн цоо шинэ загваруудыг оролцуулан, танилцуулдаг юм.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN