АНУ-ын Нью-Йорк хотноо Хуримын даашинзны загварын долоо хоног явагдаж дууслаа. 2017 оны хуримын даашинзны чиг хандлагыг тодорхойлсон энэхүү арга хэмжээнд Моник Луллиер, Рийм Акра, Инес Дисанто зэрэг загвар зохион бүтээгчдийн хуримын даашинзны цуглуулгууд олны хүртээл боллоо.
Ихэнх даашинзууд өмсөхөд биед эвтэйхэн хөнгөн материалаар хийгдсэн бөгөөд доогуураа дэрвэгэр, А хэлбэрийн загвартай бүтээгдсэнээрээ онцлог байлаа.
Мөн загварын шоу явагдсан талбайг хуримын мэт засч чимэглэсэн нь үзэгч, зочдын анхаарлыг ихэд татсан байна. Нью-Йоркийн Хуримын даашинзны загварын долоо хоног энэ сарын 14-өөс 21-ний хооронд зохион байгуулагдсан байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN