Шведийн ханхүү Карл Филип, гүнж Софиа нар хүүтэй болоод байгаа талаараа мэдэгдлээ. Баярт мэдээг Шведийн ханхүү Карл Филип сэтгүүлчдэд мэдэгдсэн бөгөөд тэрээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт 3.6 кг жинтэй, 49 см урт хүүтэй болсноо хэлсэн байна.
Хааны удмын бяцхан хүү өнгөрсөн долоо хоногт мэндэлсэн бөгөөд хүүгийн бүтэн нэрийг Хааны ордны зүгээс зарлаад байна.
Түүнд Александр Эрик Хубертус Бертил хэмээх нэр хайрласан байна. Шведийн хааны удмын бяцхан хүү тус улсын нийслэл Стокгольм хотоос өмнө зүгт оршдог Зодерманланд мужийн гүнгийн цолыг хүртсэн байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN