Италийн эрдэмтэд сэргэн мандалтын үеийн суут зураач, зохион бүтээгч Леонардо Да Винчигийн үр удмыг олж тогтоосон талаараа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлсэн байна.
Италийн түүхч Агнесе Сабато болон урлагийн түүхч Алессандро Везосси нар Леонардо Да Винчигийн үр удам хэмээн тогтоогдсон хүмүүсийн хамтаар суут зураачийн төрөлх Винчи хотноо энэ талаар мэдээлэл хийсэн байна.
Эдгээр эрдэмтдийн судалгаа 1973 оноос эхлэн явагдсан бөгөөд эцсийн дүнд алдарт уран зураачийн үр удам гэгдэх 35 хүнийг олж тогтоогоод байгаагийн дотор архитектор, цагдаагийн албан хаагч, талх баригч, санхүүч, дархан зэрэг төрөл төрлийн ажил мэргэжилтэй хүмүүс багтаж байгаа юм. Судлаачид олон нийтэд мэдээлэл хийхээс хэдхэн хоногийн өмнө тэдгээр хүмүүстэй холбогдсон ажээ.
Ирэх сарын эхний долоо хоногт Италийн Флоренц хотноо болох олон улсын чуулганы үеэр эдгээр хүмүүсээс Леонардо Да Винчигийн ДНХ-г олж тогтоох судалгаа, шинжилгээний ажил явагдахаар болжээ.
ГАНБААТАР.МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN
Сэтгэгдэл (1)