Хэрэв та оройн цагаар найзуудтайгаа ярилцах дуртай бол сайхан мэдээ дуулгая. Фэйсбүүкийн мессэнжэр ашиглан хэд хэдэн найзтайгаа зэрэг ярилцах боломжтой болжээ.
Тэгвэл энэхүү шинэчлэл нь "IOS" "Android" дахь фэйсбүүк апп-ууд шинэ хувилбарт шилжсэн талаар тус компанийн ажилтан Дэйвид Маркус мэдээлжээ.
"Group Call" хэмээх тохиргоо шинээр нэмэгдэх бөгөөд үүнийг ашиглан найзуудтайгаа шууд ярилцах боломжтой юм. Шинэчилсэн хувилбарыг ашиглаж үзэхийн тулд фэйсбүүк мессэнжэрийн апп-аа "update" хийх шаардлагатайг сануулъя.