Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан ахмад дайчин, АНУ-ын иргэн Альфонсо Гонзалес ирэх тавдугаар сард их сургуулиа төгсөхөөр болсон бөгөөд тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай оюутнаар тодроод байна. Өдгөө 96 настай Альфонсо Гонзалес Өмнөд Калифорнийн Их Сургуульд элссэнээсээ хойш 70 жилийн дараа ийнхүү төгсөхөөр болоод байна. Тэрээр 1947 онд 25 настайдаа анх элсэн орж байсан бөгөөд 6 жилийн турш биологийн ангид суралцсан байна. Гэвч сүүлийн ганцхан улирал суралцаагүй орхисон бөгөөд өнгөрсөн жилээс гүйцээн суралцаж, төгсөхөөр болоод байгаа юм. Тухайн сургуульд түүний анх элсэн орж байсан биологи болон амьтан судлалын анги байхаа больсон учир түүнд зориулан "Амьдралын түүх" хэмээх тусгай хөтөлбөрийг гаргаж өгсөн байна. Альфонсо Гонзалес ирэх 5 дугаар сарын 13-ны өдөр дипломоо гардан авахаар болжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/