Дэлхийн хамгийн хурдан, урт цахилгаан шаттай, өндөрт байрлах ресторан, шөнийн клуб, усан сантай, олон цонхтой гээд хамгийн хамгийн тодотголоор баян Бурж Халифагаас өндөр цамхаг Дубайд сүндэрлэх нь. Тэрбум ам.доллароор босuох, нэг км өндөртэй “Эзэн хааны цамхаг” домогт гардаг Вавилоны дүужинт цэцэрлэг шиг загвартай байх гэнэ. Цамхгийн зураг төслийг Испани, Швейцарийн архитекторууд гаргасан бол АНУ-ын Чикагод төвтэй “Adrian Smith Gordon Gill Architecture” компани барилгын ажлыг нь хариуцах аж. Дэлхийн хамгийн өндөр барилга хэмээх амжилтаас Бурж Халифаг “халах” тус цамхаг 2020 он гэхэд ашиглалтад орох юм байна. Сонирхуулахад, арабчуудын хэрэгжүүлж буй 20 тэрбум ам.долларын "Хааны хот” төслийн эхний ажил нь энэ цамхаг юм.