Америкийн "Тайм" сэтгүүлийн 2016 оны "Дэлхийн нөлөө бүхий 100 хүн"-ий жагсаалт гарсан байна. Уншигчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр уг жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас өрсөлдөж байгаа, нэр дэвшигч Берни Сандерс нийт уншигчдын 3.3 хувийн саналаар тэргүүлсэн байна. Тэрээр намынхаа өрсөлдөгч Хиллари Клинтоноос даруй гурав дахин их уншигчдын санал авчээ. Хамгийн сонирхолтой нь уг жагсаалтын хоёрдугаар байрт санал асуулгад оролцсон нийт уншигчдын 2.9 хувийн саналаар Өмнөд Солонгосын "хөвгүүдийн" Big Bang хамтлаг жагссан байна. Өмнөх жилүүдэд уг жагсаалтанд багтаж байсан дуучин Лэди Гага, Канье Уэст, Адель, Тэйлор Свифт нарыг Өмнөд Солонгосын Big Bang хамтлаг ардаа орхин, ийнхүү хоёрдугаар байранд Мьянмарын шинээр томилогдоод байгаа гадаад хэргийн сайд Аун Сан Суу Чийгийн хамт жагслаа. Энэ удаагийн санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2 хувь, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 1 хувь, БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп 0.6 хувь, Жон Касич 0.4 хувь, Тед Круз 0.3 хувийн санал аван жагсаалтанд багтжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/