Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа аймгийнхаа бахархалт амьтан мазаалай баавгайны лого зохиох уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, ypчууд, сонирхогчдын дунд зарлажээ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх, байгалийн болон тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх, мазаалайгаар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах зорилгоор 2003 онд тус амьтныг Говь-Алтай аймгийн бахархалт амьтнаар өргөмжилсөн юм. “Мазаалайг хэн сайн урлах вэ” уралдаанд оролцогчид хэдэн ч загвар сойж болох бөгөөд бүтээлийнхээ утга санаа, бэлгэдлийг тайлбарласан, ямар ч төрлийн материал, эдлэл дээр бичих, хэвлэх боломжтой байх ёстой гэнэ. Оролцогчдын бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авах аж.