ДБЭТ-ын хамт олон “Хунт нуур” балет өнөөдөр 17.00 цагт тоглох гэж байна. Суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт бүтээл “Хунт нуур” балетыг ДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож ДБЭТ-ын хамт олон өнгөрсөн зургаадугаар сард үзэгчидгэйгээ хамтран өргөн дэлгэр тэмдэглэсэн. Энэ удаагийн “Хунт нуур” балетын гол дүр Одетгад Б. Саруул, Зигфридэд А.Хангай, Ротбартад А.Өлзий-Орших, Одиллияд О.Анужин, Алиа салбадайд Т.Хан-Очир нар бүжиглэх юм.