Эрийн боол болохоос татгалзсаны улмаас “Исламын улс”-ын алан хядагчид Иракийн Мосул хотод 250 эмэгтэйг цаазалсан байна. Иракийн Курдистаны төлөөлөл болох Саид Мамузиний хэлснээр бол лалын дайчидтай түр хугацаагаар гэр бүл болохыг охид, хүүхнүүдээс шаардаад татгалзсаныг нь цаазалж орхисон аж. Зарим тохиолдолд гэр бүлээр нь хүйс тэмтэрчээ. Мөн Мосул хотод эмэгтэйчүүдийг гэрээсээ ганцаар гарч явах, нүүрээ халхалж, толгойдоо юм өмсөлгуйгээр олон нийтийн газар үзэгдэх, түүгээр ч барахгүй нөхөр болох хүнээ өөрөө сонгохыг хориглосон байна. “Саудын Арабаас гаралтай номлогч Мухаммад Аль-Арифи суннит бүсгүйчүүдийг Сирид очиж босогчидтой энгэр зөрүүлж, Башар Асадын дэглэмийн эсрэг тулалдахад нь туслахыг уриалсан аж. Тэрбээр ийм тус хүргэсэн лалын шашинт эмэгтэй диваажинд очих болно гэж хэлжээ.
Сэтгэгдэл (2)