20th Century Fox кино компаний зүгээс "Deadpool" киноны хоёрдугаар ангийг хийж эхлээд байгаа тухайгаа Лас Вегас хотноо явагдсан CinemaCon үзэсгэлэн яармагийн үеэр мэдэгдсэн байна. Киноны гол дүрд Райан Рэйнольдс дахин тоглож, найруулагчаар нь мөн Тим Миллер дахин ажиллахаар болжээ. Марвел компаний ижил нэртэй зурагт номоос сэдэвлэн бүтээсэн "Deadpool" кино өнгөрсөн 2 дугаар сард нээлтээ хийснээс хойш нийт 757 сая ам.долларын ашгийг авчраад байгаа юм. Ердөө 58 сая ам.долларын өртгөөр бүтсэн хирнээ их хэмжээний ашиг орлогыг олсон учир кино компаний зүгээс үргэлжлэлийг бүтээхээр болсон ажээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/