Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадам энэ жил ОХУ-ын Москва хотол зохион байгуулагдлаа. 18 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадамд анх удаа Монгол кино өрсөлдөхөөр шалгарсан юм. “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” адал явдалт, уянгын кино өнгөрсөн 2015 онд үзэгчдэд хүрсэн билээ.
Хүн үзэн ядалт, өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүйг өгүүлэх эл кино тус наадмын хоёр номинацад өрсөлдсөн юм. Наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээл ирүүлснээс шилдэг 35-д "Зангараг" кино шалгарч улмаар шилдэг киногоор шалгарсан байна. Монгол кино урлагийг дэлхийд таниулан яваа уран бүтээлчиддээ баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.