Пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама арабын 6 улс орны удирдагчидтай уулзаж, Персийн булангийн бүс нутаг дахь аюулгүй байдлын асуудлаар ярилцсан байна. Уулзалтын гол сэдвийн нэг яах аргагүй Исламын Улс бүлэглэлийн эсрэг тэмцэх асуудал байлаа. Өнгөрсөн жил Барак Обама булангийн орнуудын удирдагчдыг Мэрилэнд дэх Ерөнхийлөгчийн зусланд урьж, хүлээн авч уулзсантай ижил энэ удаад Рияд хотноо ийнхүү талууд дахин уулзлаа. Өчигдрийн уулзалтанд Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт мөн АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Жон Керри болон АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөх Сюзан Райс нар оролцжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/