Бразил улсын Рио де Жанейро хотноо буудлагын Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байгаа билээ. Өчигдөр 25м-ийн спорт гар бууны эмэгтэй дасгал болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн хоёр тамирчин оролцсоноос ОУХМ Ц.Мөнхзул 574 оноогоор 30, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 39 дүгээр байрыг эзэллээ.
Энэ дасгалд Болгарын тамирчин, олимпийн хошой аварга Мария Гроздева түрүүлж, Хятадын тамирчин, дэлхийн аварга Зиан Жинжин, Украины тамирчин, олимп, дэлхийн аварга Олена Костевич нар мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл (2)