Лхагва гаригт Францын Ерөнхий Сайд тус улсын аюулгүй байдлын талаар мэдэгдэл хийлээ. Ерөнхий Сайд Мануэль Валльс өнгөрсөн 11 дүгээр сард Парис хотноо гарсан халдлагын дараагаар улс орон даяар зарласан онцгой байдлын хугацааг дахин хоёр сарын хугацаанд сунгах гэж байгаа тухай мэдэгдсэн байна. Тус улсад зохион байгуулагдах хөл бөмбөгийн ЕАШТ болон мөн Тур-Де-Франс олон улсын дугуйн уралдаантай холбоотойгоор ийнхүү онцгой байдлын хугацааг сунгахаар болсон бөгөөд парламентаас уг саналыг зөвшөөрсөн тохиодолд хучин төгөлдөр болох юм байна. Сүүлийн саруудад гарсан халдлагуудаас үзэхэд олон хүн цугларсан газарт террористууд халдлага үйлдэж байгаа учир уг саналыг гаргаж байгаа юм. Францын албаныхны мэдээлснээр ирэх 6, 7 дугаар сард болох дээрх тэмцээн, уралдааныг 8 сая гаруй хүн үзнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан гэжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/