Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ Дани улсад энэ сарын 19-нд эхэлсэн билээ. Тэгвэл тус тэмцээнд манай улсын “Стронг” клубын тамирчин Л.Мөнхбаяр М1 ангиллын 93 кг-д 272.5 кг шахаж, мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээн энэ сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсаас өсвөр үеийн ангиллын 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл, М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүч бяраа сорин өрсөлдөж байна.